“Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий Европын хэсгийн урьдчилсан шатны сугалаа боллоо.
Хөлбөмбөгийн ДАШТ-д 32 баг оролцоно. Харин буурал тивээс 13 баг Катарыг зорих юм. Энэ эрхийн төлөө тус тивийн 55 баг өрсөлдөх юм. Тус бүр 10 хэсэгт хуваагдсан бөгөөд хэсгээ тэргүүлэгчид шууд эрхээ авна. Харин хэсэгтээ удаалсан 10 баг, хэсгээ тэргүүлж чадаагүй ч Үндэстний лигт хамгийн өндөр амжилт үзүүлсэн хоёр багийн хамтаар хасагдах шатанд өрсөлдөх учиртай. Тус 12 баг гурван хэсэгт хуваагдаад тэргүүлсэн баг нь ДАШТ-д оролцох аж.
Сугалаа
- Group A: Португал, Серб, Ирланд, Люксембург, Азербайжан
- Group B: Испани, Швед, Грек, Гүрж, Косово
- Group C: Итали, Швейцарь, Хойд Ирланд, Болгар, Литви
- Group D: Франц, Украин, Финланд, Босни ба Херцеговина, Казахстан
- Group E: Бельги, Уэйлс, Чех, Беларусь, Эстони
- Group F: Дани, Австри, Шотланд, Израиль, Фарерын арлууд, Молдав
- Group G: Нидерланд, Турк, Норвеги, Монтенегро, Латви, Гибралтар
- Group H: Хорват, Словак, ОХУ, Словен, Кипр, Малта
- Group I: Англи, Польш, Унгар, Албани, Андорра, Сан Марино
- Group J: Герман, Румын, Исланд, Хойд Македони, Армен, Лехтейнштен
Хуваарь
- 2021.III: Тоглолт 1-3
- 2021.IX: Тоглолт 4-6
- 2021.X: Тоглолт 7-8
- 2021.XI: Тоглолт 9-10
- 2022.III: Хасагдах шат
ДАШТ хэзээ болох вэ?
Катарын ид халуунаас сэргийлж, хөлбөмбөгийн ДАШТ анх удаа өвөл болно. 2022 оны арваннэгдүгээр сарын 21-нд нээлтээ хийгээд арванхоёрдугаар сарын 18-нд өндөрлөнө.
Нийт 32 баг таван хотын найман цэнгэлдэхэд хүч сорих юм.