Ирэх жил Катар улсад зохиогдох ДАШТ-ний урьдчилсан шатны тоглолтууд өндөрлөж буурал тивийн хөлбөмбөг эргэн ирэхэд бэлэн боллоо. Шигшээ багийн цугларалт зарим клубэд гарз хохирол учруулжээ. Үүний нэг жишээ нь Италийн шигшээ багтаа дуудагдаад байсан “Парис Сен Жермайн” клубын хагас хамгаалагч Марко Верратти юм. Түүний хувьд коронавирусын халдвараар өвчилсөн нь тогтооджээ. Иймд тэрбээр лигийг тэргүүлэгч “Лилль” болон аваргуудын лигийн хүрээнд “Байерн”-тэй хийх чухал тоглолтыг өнжинө.
Дундын шугамын удирдагчынхаа эзгүйд “ПСЖ” клуб ямар амжилт үзүүлэх бол? Неймар Да Силвагийн эзгүйд аваргуудын лигийн шөвгийн 16-г давсан тэд Маркогийн эзгүйд хагас шигшээд шалгарах эхний тоглолтоо хэрхэн хийх вэ гэсэн асуулт гарч ирлээ. Та бүхэн уг асуултын хариуг ирэх лхагва гарагийн шөнийн 04:00 цагаас мэдэх боломжтой.
Тэдний өрсөлдөгч “Байерн Мюнхен” клуб мөн адил мэргэн бууч Роберт Левандовскиг гэмтэлд алдсан тухай бид өмнө нь мэдээллэж байсан билээ.
Б.Цогтбаяр