ОХУ-ын цагдаагийн алба ирэх зун нутагтаа болох хөлбөмбөгийн ДАШТ-д зориулж, хэлний өндөр мэдлэг чадвартай цагдаа нарыг ашиглаж, тусгай алба байгуулжээ. Хөлбөмбөгийн ДАШТ болох тус улсын 11 хотод байгуулагдсан уг алба хөлбөмбөгийн наадмыг үзэх жуулчид, бусад орны хөгжөөн дэмжигчдэд туслах зорилготой. Оросын нийслэлд жуулчдад зориулсан 100 орчим цагдаагийн алба хаагчид ажиллах бөгөөд тэд англи, франц, испани, хятад хэлээр чөлөөтэй ойлголцдог гэнэ.
Оросын дотоод хэргийн сайд Владимир Колоколцевийн тушаалаар жуулчдад зориулсан “хэлмэрч цагдааг” тавдугаар сарын 5-нд гэхэд Сант Петерсбург, Казань, Сочид байгуулахаа мэдэгдэв. Бусад хотын хувьд тавдугаар сарын 25-наас хойш байгуулах аж.