Корона вирусын уршгаар дэлхий даяар хөл хорио тогтоосон учир “Евро 2020”-ыг дараа жил хийхээр боллоо.
Норвегийн хөлбөмбөгийн холбооноос “Евро 2020” тэмцээнийг албан ёсоор нэг жилээр хойшлуулж, 2021 оны зургадугаар сарын 11-нээс долдугаар сарын 11-нд зохион байгуулахаар боллоо.
Хэрвээ хойшлогдоогүй бол хөгшин тивийнхэн ирэх зургадугаар сарын 12-ноос долдугаар сарын 12 хүртэл Европын 12 улс зохион байгуулах байв.
Европын АШТ-ийг хойшлуулснаар одоогоор түр цуцлагдаад буй Европын топ лигүүд улирлаа дуусгах боломжтой болох аж.
- Европын АШТ: 2021 оны VI сарын 11 – VII сарын 11
- Эмэгтэй Европын АШТ: 2021 оны VII сарын 7 – VIII сарын 1
- Үндэстний лиг: – 2021 оны VI сарын 2-6-нд
- 21 хүртэлх насны Европын АШТ: 2021 оны VI сарын 9-26-нд
- Клубуудын ДАШТ: 2021 оны VI сард (одоогоор өдөр нь тодорхойгүй)