Tag: Бэт

Өдөр тутмын тоглолтын өмнөх эргэцүүлэл

Домгийн шувуу үргээж, хөлбөмбөгийн их баяр наадам эхэллээ. Италийн шигшээ үнэхээр хүчирхэг, юм дуулгахаар байгаагаа битүү морь гэгдэж байсан Туркийн шигшээг 3:0 харьцаагаар бут ниргэн нотлон харууллаа. Энэ нь тэдний ЕАШТ-д сүүлийн 39 тоглолтод гурван гоол хийсэн анхны тохиолдол гэхэд нөгөө талд Туркийн шигшээ урьдчилсан шатны 10 тоглолтод алдсантайгаа тэнцүү гоолыг нэг тоглолтод хүртлээ. Гэхдээ тэдний горьдлого тасрахгүй. Учир нь энэ удаагийн тэмцээнд зургаан хэсгийн тэргүүн, дэд багууд дээр сайн үзүүлэлттэй гутгаар багуудаас зургаан баг нэмэгдэн шөвгийн 16-д үлдэх юм.
Өнөөдрөөс эхлээд өдөр тутам гурван тоглолт явагдана. Бид тоглолт бүрийн талаар чухал статистик, мэдээллийг хүргэхийг эрмэлзэнэ. Бэтний хувьд итгэлийн түвшингээ 1-3 од (өсөх дарааллаар) тавьж илэрхийлэх болно.
Уэльс-Швейцарь тоглолт хэсгийн эхний тоглолтын уламжлал ёсоор гоол багатай тоглолт болох нягууртай. Хоёр баг нягт нямбай тоглож, хожихоос илүү хожигдохгүй байхыг эрмэлзэнэ. Уэльс урьдчилсан шатанд хамгийн бага гоол хийсэн боловч 2019 оны намраас хойш Бельги, Франц, Англи гэсэн томчуудад л хожигдсоноос бусадтай эн тэнцүү тоглосон. Эдгээр 18 тоглолтод 14-т нь 2.5-аас бага гоол орсон байна. Швейцарийн хувьд хэдийгээр илүү ранктай, бөмбөг эзэмшиж тоглох баг боловч гэмтэл бэртэл, формгүй улирлыг үдсэн Шердан Шакириг эс тооцвол гоол хийх тоглогч дутагдалтай харагдана. Тэгээд ч Азербайжаны Бакуд үдийн халуунд тоглох тоглолтыг гал гарсан тоглолт болно гэхэд эргэлзэнэ. Тиймээс бэт бийлдэр буюу гурван сонголт өрж, зорилтот одд бүхий бэтний хувилбар гаргаж авъя. Ингэхдээ Швейцарь 5-2-2-1 хувилбараар жигүүрийн довтолгоо хийдэг гэдгийг тооцон булан, Уэльс урьдчилсан шатан, нөхөрсөг тоглолтуудад хамгийн бохир багаар (дунджаар 5.5 карт) тодорсон зэргийг харгалзан үзлээ.

Швейцарь


Бэт бийлдэр: 2.5-аас бага гоол, Швейцарь 3.5+ дээш булан, Уэльс 0.5+ дээш карт, одд 2.10

Данийн шигшээг Туркийн адилаар хол явах багаар нэрлэсэн учир “шинэ цэргүүдэд” юм үзүүлэх байх гэж итгэнэ. Тэд сүүлийн 21 тоглолтод 12-т нь хаалгаа хуурай манаж, хаалгандаа ердөө 0.78 гоолын боломж алдаж байгаа үзүүлэлтийг нутгийн дэвжээний хүчин зүйлтэй тооцож үзвэл Дани зовлон багатай хожих магадлалтай. Урьдчилсан шатанд Финляндын оруулсан 16 гоолын 10-ыг нь өөрийн нэр дээр бичүүлсэн довтолгооны гол найдвар Теему Пукки бэртлээс дөнгөж эдгээд формоо олоогүй байгаа нь асуудал. Тэд энэ тоглолтоос ядаж оноо салгая гэвэл хамгаалалтдаа найдна. Гэтэл саяхан болсон ДАШТ-ий урьдчилсан шатны Босниа, Украйнтай хийсэн тоглолтуудад хаалгандаа 19, 17 удаа цохиулж, гурван гоол алдсаны зэрэгцээ нөхөрсөг тоглолтуудад гурав дараалан хожигджээ. Тиймээс Дани хожих дээр 3.5-аас бага гоол орох сонголт (1-0, 2-0, 3-0, 2-1 харьцааг агуулна.) нэмээд 1.83 одд гаргав.

Дани


Бельгийн шигшээ хоёр жилийн өмнө өнөө шөнө болох Санкт-Петербург хотын Крестовскийн цэнгэлдэхэд ДАШТ-ий хагас шигшээ тоглолтод 0:1 харьцаатай Францад хожигдож байлаа. Өрсөлдөгч багууд урьдчилсан шатанд нэг хэсэгт таарч мөн энэ цэнгэлдэхэд тоглоход зочид 4:1 харьцаагаар илт илүүрхэж байв. Хариу тоглолтод 3:1-ээр Бельги хожсон гэвэл өнөөдрийн үр дүнг таамаглахад амархан санагдана. Гэтэл тэдний гол зүтгүүр Кевин Де Брюйн, Эден Азар (эргэлзээтэй) өнжих нь итгэл сулруулав. ОХУ-ын шигшээ нутгийн дэвжээ, үзэгчдийнхээ дэмжлэгтэй боломжоосоо дээр тоглодог гэдгээ харуулсаны зэрэгцээ сүүлийн 21 тоглолтын 19-т нь гоол оруулжээ. Артём Зюба, Александр Головин, Алексей Миранчук нар сүүлийн 14 тоглолтод 9 гоол алдаад байгаа Бельгийн хамгаалалтыг ядаж 1 удаа сэтлэх боломжтой тул аль нэг багийг хожно гэхээс илүү 2.5-аас дээш гоол орох (2.0), харилцан гоолдох (1.83) сонголтууд дээр төвлөрөхийг хүслээ.

Өдрийн шилдэг бэт: Дани хожих 1.40+Бельги-ОХУ +1.5 гоол орох (1.83)

“Бэткойн” төсөл