Говь-Алтай аймгийн хөл бөмбөгийн холбоо 2013 онд байгуулагдсан.
Говь-Алтай аймгийн хөл бөмбөг сонирхогч өсвөр үеийнхний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, Говь-Алтай аймгийн шигшээ баг тамирчдын ур чадварыг дээшлүүлэн бүс, УАШТ-нд амжилт үзүүлж орон нутгийн алдар нэрийг өндөрт өргөх, хөл бөмбөгийн спортыг олон нийтэд сурталчлах, хүүхдэд хамтач үзэл бодол төлөвшүүлэх, багаар ажиллах чадвар эзэмшүүлэх зорилготойгоор долоон жилийн хугацаанд үйл ажиллагааг идэвх зүтгэл гарган ажиллаж байна.
Энэ хугацаанд:
- Говь-Алтай аймгийн анхны Улсын аварга шалгаруулах тэмцээний медалийг 2017 онд Идэрчүүдийн УАШТ-ний хүрэл медаль хүртсэн
- Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг 21 аймгийн аварга шалгаруулах Үндэсний цом тэмцээнд 2017 онд футзалын насанд хүрэгчдийн шигшээ баг 7-р байр,
- 2019 онд U-16 насны шигшээ баг шагналт 5-р байр,
- 2019 онд Хөвсгөл аймагт зохион байгуулагдсан Үндэсний цом тэмцээнд шигшээ 8 багт шалгаран 7-р байр,
- 2020 оны Үндэсний цом тэмцээний нэгдүгээр шатанд 8-р байр,
- Баруун бүсийн тэмцээнд өсвөрийн шигшээ баг 4 удаа алтан медаль, 2 удаа мөнгөн медаль, 2 удаа хүрэл медаль,
- УАШТ-ний шигшээ 8-д 1 удаа, шигшээ 16-д 2 удаа шалгарсан.
Аймаг орон нутгийнхаа алдар нэрийг өндөрт өргөн хөл бөмбөгийн спортыг орон нутагт хөгжүүлэх урт хугацааны төлөвлөгөө батлан 2017-2020 онд 14 сум 1 тосгонд 4,650 км зам туулан хүрч grassroots фестиваль цэцэрлэг, сургуулийн насны 6,854 хүүхэд багачууд нийт 18,600 эцэг эхчүүдийг хамруулан зохион байгуулсан байна.
30 байгууллагад 6,5 сая төгрөгийн хөл бөмбөгийн хэрэглэгдэхүүн гардуулж сумдын U-15 насны шигшээ багууд аймгийн шигшээ багтай нийт 240 хүүхэд оролцсон нөхөрсөг тоглолт хийсэн байна.
Мөн Алтайн бүсийн аварга шалгаруулах футзалын тэмцээн, MFF-ийн D ангиллын сургалт, grassroots-ийн сургалтад 2 удаа нийт давхардсан тоогоор 105 багш, 370 хүүхэд багачууд тус тус хамруулан амжилттай зохион байгуулан ажилласаар.
Аймгийн хэмжээнд материаллаг бааз Тайшир, Халиун, Бигэр, Дарив сумдад 20×40 мини ногоон зүлгэн талбай, аймгийн төв Алтай хотод 90×45 м харьцаатай ногоон зүлгэн талбай, шинээр баригдаж буй төв цэнгэлдэх хүрээлэнд стандарт шаардлага хангахуйц ногоон зүлгэн талбай, Жаргалан сум 20х40 харьцаатай ногоон зүлгэн талбай тус тус баригдахаар төлөвлөгдөж байна.
Говь-Алтай аймгийн хөл бөмбөгийн холбооны тэргүүн Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, аймгийн хөл бөмбөгийн холбооны тэргүүлэгч гишүүдэд:
С.Пүрэвжав,
Д.Анхбаатар,
С.Мөнхнасан,
Х.Мөнхцогт, хөл бөмбөгийн холбооны нарийн бичиг, шигшээ багийн ахлах дасгалжуулагч АFC-ийн C зэрэглэлийн дасгалжуулагч Л.Хатанбаатар, шигшээ багийн дасгалжуулагч MFF-ийн D зэрэглэлийн дасгалжуулагч Б.Мөнх-Эрдэнэ нар тус тус ажиллаж байна
Эх сурвалж: МХХ