Өнгөрсөн оны аравдугаар сард ОХУ-ын “Зенит” багийн довтлогч Александр Кокориныг хүн зодсон хэргээр ирэх сарын 8-нд хүртэл шоронд хорихоор болсон билээ. Шүүхээс шийдвэр гарвал тав хүртэлх жилээр шоронд үргэлжлүүлэн хорих юм.
А.Кокорин болон Павел Мамаев нар өнгөрсөн оны аравдугаар сард согтуугаар зодоон хийж, хоёр хүнд ноцтой гэмтэл учруулсан юм. Хэрвээ шүүхээс буруутай гэж үзвэл хөлбөмбөгчин залуус тав хүртэлх жилээр шоронд хоригдох билээ. Тэгвэл А.Кокорины төрсөн дүү Кирилл Кокорин цахим хуудсаар дамжуулан шүүхэд зориулж, олон нийтээс гарын үсэг цуглуулж, А.Кокорин болон түүний дотны найз П.Мамаев нарыг шоронгоос суллах талаар санал дэвшүүлжээ.
Сануулахад, өнгөрсөн оны аравдугаар сарын 8-нд хөлбөмбөгчин залуус нэгэн кафенд зодоон хийж, Засгийн газрын албан хаагчийг хүнд гэмтээсэн юм. А.Кокорин хохирогч руу сандал шидэж буй дүрс хяналтын камерт бичигдсэн байдаг. Энэ хэргээс хэдхэн цагийн дараа нэгэн телевизийн жолоочийг зодож, тархинд нь гэмтэл учруулсан болохыг цагдаа нар тогтоосон. Өнгөрсөн арванхоёрдугаар сард ОХУ-ын шигшээ багаас хөлбөмбөгчин залуусыг хассан гэдгээ зарласан юм.
Александр Кокорин цагтаа Английн “Арсенал”, “Манчестер Юнайтед” багтаа авчрахаар сонирхож байсан юм. Нэгэн үе түүнийг Оросын хөлбөмбөгийн ирээдүй хэмээн үнэлдэг байсан юм.