Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) оны шилдгүүдээ зарлалаа. Оны шилдэг хөлбөмбөгчнөөр Германы “Бавари Мюнхен” багийн польш довтлогч Роберт Левандовски тодров.
Энэ жил 32 настай Р.Левандовски өнгөрсөн улиралд үнэхээр онцгой тоглолт үзүүлсэн. Тэрбээр 47 тоглолтод оролцохдоо 55 гоол оруулж, багаа гурван цом авахад чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.
Шилдэг эмэгтэй тоглогчоор Английн “Манчестер Сити” клубын хамгаалагч Люси Бронз тодорсон юм.
FIFA -гийн нэр хүндтэй шагналыг шигшээ багийн ахлагч, дасгалжуулагч, олон нийтийн санал асуулга, хөлбөмбөгөөр дагнаж бичдэг спортын сэтгүүлчдийн саналаар тодруулдаг уламжлалтай.
Шагнал:
- Шилдэг эрэгтэй тоглогч: Роберт Левандовски
- Шилдэг эмэгтэй тоглогч: Люси Бронз
- Шилдэг эрэгтэй хаалгач: Мануэль Нойер
- Шилдэг эмэгтэй хаалгач: Сара Боухадди
- Шилдэг эрэгтэй дасгалжуулагч: Юрген Клопп
- Шилдэг эмэгтэй дасгалжуулагч: Сарина Виегмэн
- Пушкашийн нэрэмжит шагнал: Сон Хын Мин
Бэлгэдлийн XI
Эрэгтэй баг:
Хаалгач: Алиссон (Ливерпуль)
Хамгаалагч: Трент Александер-Арнольд (Ливерпуль), Виржил ван Дейк (Ливерпуль), Серхио Рамос (Реал Мадрид), Алфонсо Давиес (Бавари Мюнхен)
Хагас хамгаалагч: Жошуа Киммич (Бавари Мюнхен), Кевин де Бройн (Манчестер Сити), Тиаго (Ливерпуль)
Довтлогч: Лионель Месси (Барселона), Роберт Левандовски (Бавари Мюнхен), Криштиану Роналду (Ювентус)