Tag: Орос

Станислав Черчесовыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

ОХУ-ын хөл бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Станислав Черчесовыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Хойд хөршийн баг сүүлийн таван жил түүний удирдлага доор нийт 57 тоглолт хийж 24 ялалт, 13 тэнцээ, 20 ялагдал амссан байна. Оросын шигшээг удирдаж байсан дасгалжуулагчдын дундаас тэрээр оролцсон тоглолтын тоогоор хоёрдугаар байрт байдаг билээ. Харин түүний урд 1994-1996, 1999-2002 онуудад шигшээгийн дасгалжуулагч байсан Олег Романцев бичигддэг юм.

Оросын холбооны улсын шигшээ багийн дасгалжуулагчид

ДасгалжуулагчОнТоглолтЯлалтТэнцээЯлагдалГоолын харьцааОнооХувь
Олег Романцев1994-1996, 1999-200260361410120-5012267,78
Станислав Черчесов2016-20215724132099-788549,71
Гус Хиддинк2006-2010392271066-397362,39
Фабио Капелло2012-2015331711556-226262,63
Дик Адвокат2010-201224128432-134461,11
Павел Садырин1992-199423126540-234260,87
Борис Игнатьев1996-19982088430-173253,33
Георгий Ярцев2003-20051986532-273052,63
Леонид Слуцкий2015-20161362523-172051,28
Валерий Газзаев2002-2003942318-141451,85
Юрий Семин2005734012-41361,90
Анатолий Бышовец199860065-1400,00
Александр Бородюк200620110-1116,67

ОХУ-ын шигшээ багийн шинэ ахлах дасгалжуулагчийн албан тушаалд нэр дэвшигчдийн жагсаалтад Германы шигшээ багийн экс дасгалжуулагч Иоахим Лёв, Португали мэргэжилтэн Андре Виллаш-Боаш, Германы залуучуудын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Стефан Кунз нар багтжээ. Мөн үүнээс гадна “өөрсдийн” хүмүүс буюу орос дасгалжуулагчид дундаас Казань хотын “Рубин” багийн  хуучин дасгалжуулагч Курбан Бердиев болон “Локомотив” багийг гурвантаа аваргын индэрт аваачсан Юрий Сёмин нар яригдаж байна.

Питерын “Deadpool” Артем Зюба

Тавдугаар сарын хоёрны өдөр Оросын премьер лигийн 28 дугаар тойрогт “Зенит” гэртээ “Газпром арена”- д Москвагийн “Локомотив”-г  6:1 харьцаатайгаар буулган авснаар гурван жил дараалан аварга боллоо. Питерын багаас Артем Зюба, иран довтлогч Сердар Азмун, Малком нар төмөр замчдын хаалгыг мялаажээ.

Сергей Семакын удирдлага дор “Зенит” анх удаагаа гэртээ аварга боллоо. 2018/2019 оны улиралд Петербургчууд Чечений Грозный хотоос харих замдаа онгоцонд аварга болж байсан бол өнгөрсөн онд Краснодар руу явах замдаа лигийн түрүүг хүртэж байв.  

Питерын довтлогч А.Зюба медалиа гардан авахдаа “Deadpool” – ийн өмсгөлтэй индэр дээр гарч ирснээр тоглолтын дараа ч анхаарлын төвд байж тэр өдрийн баатар нь гэдгээ дахин харуулав.

Энэ бол Deadpool. Тэр бүх зүйлийг хийж чаддаг бөгөөд түүний бусад баатраас илүү зүйл бол нөхөн төлжих чадвар. Тэгэхээр энэ чанар нь надтай яг таарч байгаа юм. Би энэ костюмтай болоод удаж байна, ямар нэгэн байдлаар олны өмнө ил болохыг хүсч байсан маань ингээд биеллээ. Одоо хурдхан шиг хувцас солих өрөөнд очоод хувцсаа тайлъе. Энэ дуулганд бараг амьсгал хураалаа, маш халуун байна. Баяр дөнгөж эхлэж байна. Дараагийн өмсгөл юу байхыг би мэдэхгүй байна. Магадгүй Scorpio эсвэл Batman байж болох л юм ” гэж Артем “Матч” телевизийн эфирт сэтгэгдлээ хуваалцав.