Tag: УЕФА

2022 болон 2023 оны эмэгтэйчүүдийн аваргуудын лигийн финал Турин, Айндховенд болно

Туриний “Ювентус” цэнгэлдэх хүрээлэнд 2022 оны УЕФА-ийн Эмэгтэйчүүдийн аваргуудын лигийн финалыг зохион байгуулахаар сонгосон бол 2023 онд Айндховены “ПСВ” цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах боллоо.

Европын хөлбөмбөгийн холбооны гүйцэтгэх хороо Амстердамд болсон хуралдаанаараа ийн шийджээ. 41500 хүний суудалтай “Ювентус” цэнгэлдэх 2011 онд тус клубын “Стадио делле Алпи”-гийн суурийн дээр босч, 2014 оны УЕФА Европын лигийн тоглолтыг энэхүү цэнгэлдэхэд хийж байжээ. 2016 онд “Лион”, “Вольфсбург” багийн хооронд болсон шийдвэрлэх тоглолтыг “Реджо Эмилия”-гийн “Стадио Китта дель Триколоре”-д хийснээс хойш хоёр дахь удаагаа Италид зохион байгуулагдах буй Аваргуудын лигийн шигшээ тоглолт болов.

Анх 1910 онд нээгдсэн 35000 хүний ​​багтаамжтай “ПСВ” цэнгэлдэх хүрээлэн нь 1978 оноос хойш УЕФА-гийн цомын шигшээ тоглолт, 1988 оны болон 2006 оны УЕФА-ийн Супер цомын тоглолт, “УЕФА ЕВРО 2000” дахь гурван тоглолт зэрэг томоохон тэмцээн зохион байгуулсан түүхтэй. Гурван жилийн өмнө энэ цэнгэлдэхэд Нидерландын бүсгүйчүүд Умард Ирландыг ялж эмэгтэйчүүдийн ДАШТ-д оролцох эрхээ авч байв. Уг тоглолт “ПСВ Айндховен” клубын талбай болох “Филипс” цэнгэлдэхэд болсон бөгөөд тоглолтыг 30238 хөгжөөн дэмжигчид цуглаж үзсэн нь Европын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй эмэгтэйчүүдийн тэмцээний урьдчилсан шатны хамгийн олон хүн үзсэн тоглолт болж бүртгэгджээ.

    Эмэгтэйчүүдийн аваргуудын лигийн финал: Челси – Барселона

    УЕФА-гийн эмэгтэйчүүдийн аваргуудын лигийн шигшээд шалгарсан “Челси”, “Барселона”-гийн тоглолт Шведийн Готенбургын “Гамла Уллеви” цэнгэлдэхэд болно.
    Хоёр багийн аль нь ч өмнө нь аваргуудын лигийн цом авч байгаагүй. Гэсэн хэдий ч ялагч болсон баг нь УЕФА-гийн эрэгтэй болон эмэгтэй аваргуудын лигт аварга болсон хамгийн анхны баг болох юм. “Челси” аваргуудын лигийн финалын анхны тоглолтоо хийж буй бол “Барселона” хоёр жилийн өмнө “Лион”-д 4:1-ээр хожигдож байсан юм.

    Сүүлийн таван жил Аваргуудын лигт түрүүлсэн “Лион”-ы хаанчлалд шөвгийн наймд хүрээд “Парис Сайнт Жермен”-д хожигдсоноор дуусгавар болжээ. Харин аваргуудыг хожсон Францын багийг “Барселона” 3:2-оор буулган авснаар шигшээд тунасан юм. “Челси”-гийн хувьд шөвгийн дөрөвт “Байерн Мюнхен”-ийг хожсон бөгөөд 2007 оноос хойш Франц болон Германы баггүй хамгийн анхны финал болж байгаа юм.

    Челси

    Шөвгийн 32: “Бенфика” 8-0 харьцаатай хожсон
    Шөвгийн 16: “Атлетико” 3-0 харьцаатай хожсон
    Шөвгийн 8: “Вольфсбург” 5-1 харьцаатай хожсон
    Хагас шигшээ: “Байерн Мюнхен” 5-3 харьцаатай хожсон
    Улирлын мэргэн бууч: Фран Кирби (6 гоол)
    Өмнөх гаргасан амжилт: Хагас шигшээ хүртэл тоглосон (2017/18, 2018/19)
    2019/20: Ороогүй
    2007 онд “Арсенал” аварга болсноос хойш финалд гарч ирсэн хоёр дахь англи баг.

    Барселона

    Шөвгийн 32: “ПСВ Эйндховэн” 8-2 харьцаатай хожсон
    Шөвгийн 16: “Фортуна Шоүрин” 9-0 харьцаатай хожсон
    Шөвгийн 8: “Манчестер Сити” 4-2 харьцаатай хожсон
    Хагас шигшээ: “Парис Сайнт Жермен” 3-2 харьцаатай хожсон
    Улирлын мэргэн бууч: Женни Эрмосо (6 гоол)
    Өмнөх гаргасан амжилт: Дэд аврага (2018/19)
    2019/20: Хагас шигшээ
    “Барселона” 2019 онд финалд шалгарсан анхны испани баг болсон билээ. Хэрэв тэд энэ жил аваргуудын лигт түрүүлвэл Герман, Швед, Англи, Францаас гадна буюу тав дахь баг болно.