Tag: МХБХ

АХБХ-ны B зэрэглэлийн шүүгчид бэлтгэж эхэллээ

Хөлбөмбөгийн хөгжлийг хурдасгах чухал хүчин зүйлсийн нэг бол чадварлаг дасгалжуулагч гэдэгтэй маргах хүн үгүй бизээ.

Тиймдээ ч МХБХ-ны зүгээс “Урт хугацааны стратеги төлөвлөгөө 2020-2028” хөтөлбөрийн мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх зорилтын хүрээнд дасгалжуулагчдынхаа боловсрол, мэдлэг чадварт үргэлж анхаарал хандуулж, сургалтуудыг тогтмол зохион байгуулж, клубээр дамжуулан санхүүгийн хувьд дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа юм.

Энэ удаад АХБХ-ны “В зэрэглэл”-ийн дасгалжуулагчийн сургалтыг анх удаа дотооддоо зохион байгуулж байна. Сургалтад 17 оролцогч, хоёр ажиглагч хамрагдаж байгаа бөгөөд АХБХ-ны “А” зэрэглэлийн дасгалжуулагчид болох Э.Ганзориг, Б.Гарьдмагнай нар удирдан явуулж байна. АХБХ-ноос Япон улсын мэргэжилтэн Ясухиро Кимура цахим хэлбэрээр сургалтын явцыг хянаж буйг дуулгах нь зүйтэй.

Энэхүү сургалт нь гурван үе шаттай ба эхний шат 9-р сарын 25-нд дуусна. Харин хоёр, гуравдугаар шат 10-р сард явагдаж дуусах болно. АХБХ-ны В ангиллын сургалтад сууж, зэрэглэлээ ахиулахаар хичээнгүйлэн суралцаж байгаа дасгалжуулагчдад МХБХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Тэрбаатар, Техникийн Захирал Б.Буман-Учрал нар сургалтын нээлтийн үйл ажиллагаанд оролцон, амжилт хүслээ.

Эх сурвалж: МХБМ

Үндэсний үйлдвэрлэгч “TG SPORT” Монголын хөлбөмбөгийн шигшээ багуудын хувцсыг урлана

МХБХ-ны Зөвлөлийн 08-р сарын 04-ний хурлаар Үндэсний шигшээ багийн хувцсыг “TG Sport” спорт хувцасны үйлдвэрээр хийлгэх шийдвэр гаргасан.

Уг шийдвэрийн дагуу МХБХ, ТОД ГЯЛАЛЗ ХХК-тай хоёр жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээ байгууллаа.Гэрээ байгуулах ёслолд МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Тод Гялалз ХХК-ний захирал Б.Энхтөгөлдөр нар оролцож, гарын үсэг зурлаа.

Үндэсний үйлдвэрлэгч Монголын хөлбөмбөгийн шигшээ багуудын хувцсыг бүтээж байгаа нь түүхэн мөч гэдгийг хоёр тал онцолж байлаа.Хөлбөмбөг, Сагсанбөмбөг, Воллейболын дээд лигийн дийлэнх багууд, Олимпын шигшээ багууд хүртэл “TG Sport”-ыг сонгон үйлчлүүлснээр нь манай спорт сонирхогчид андахгүй биз ээ. Манай эмэгтэйчүүдийн шигшээ баг 9-р сард Азийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөх бөгөөд уг тэмцээнээс TG Sport-ийн урласан өмсгөлөөр шигшээ багийн тамирчид ижилсэх болно.

Алтан бөмбөг 2020: Шилдгүүд тодорлоо

Монголын хөлбөмбөгийн холбооны 2020 оны шилдэг тоглогч, шилдэг гоолын эзнээр Н.Наранболд тодорлоо. Тэрээр 2020 оны улиралд 30 гоол оруулж бүх цаг үеийн дээд амжилтыг шинэчилсэн.

2020 оны шилдэгүүдийг шалгаруулах урьдчилсан санал асуулга Алтан бөмбөг цахим хуудсаар арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг хүртэл явагдсан.

Ингээд 2020 оны арванхоёрдугаар сарын 12-ны үдэш цахимаар зохион байгуулагдсан ёслолын арга хэмжээнээс тодорч, шилдгээр шалгарсан шагналын эзэдтэй танилцана уу.

Оны шилдэг эрэгтэй тоглогч


Оны шилдэг эмэгтэй тоглогч


Оны шилдэг футзалын тоглогч


Оны шилдэг эрэгтэй багийн дасгалжуулагч


Оны шилдэг эмэгтэй багийн дасгалжуулаг


Оны шилдэг футзалын багийн дасгалжуулагч


“Алтан шүгэл” оны шилдэг шүүгч


Оны шилдэг гоол

https://www.youtube.com/watch?v=F7GGv1mk8DE
Н.Наранболд – Атлетик 2020 ХК

Эрэгтэй “Бэлгэдлийн XI” тоглогч

Н.Наранболд – Атлетик 220 ХК
О.Мөнх-Оргил – Дэрэн ХК
Ц.Мөнх-Эрдэнэ – Хангарьд ХК
А.Тэмүүжин – Атлетик 220 ХК
Х.Цэнд-Аюуш – СП Фалкон ХК
А.Дөлгөөн – Дэрэн ХК
В.Тэмүүжин – Хангарьд ХК
Д.Төрбат – Атлетик 220 ХК
Э.Мөнх-Эрдэнэ – СП Фалконс ХК
Г.Билгүүн – Хангарьд ХК
Э.Мөнх-Эрдэнэ – Атлетик 220 ХК (хаалгач)

МХХ-ны Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал

Хатем Соусси – Монголын хөлбөмбөгийн холбооны Техникийн захирал

Ёслолын ажиллагааг Монголын хөлбөмбөгийн холбоо, ЭсПиЭс Телевиз хамтран амжилттай зохион байгууллаа.

Бүх шилдгүүддээ KOO.MN багийн зүгээс халуун баяр хүргэе.

Монголын хөлбөмбөгийн спортын хөгжилд хүчин зүтгэгч тоглогч, дасгалжуулагч, багийн эзэд, холбооны хамт олон, сэтгүүлчид болон ар гэр, найз нөхөд, хөгжөөн дэмжигчид та бүгдэд баярын мэнд хүргэе.

Ёслолын ажиллагааг үзэх:

Зохион байгуулсан

Монголын хөлбөмбөгийн холбоо
SPS television