Category: Хөлбөмбөг

Криштиану Роналду энэ оныг дуустал шигшээдээ тоглохгүй

Португалын шигшээ багийн лидер Криштиану Роналду энэ оныг дуустал шигшээдээ тоглохгүй гэдгээ мэдэгджээ. Энэ талаар орон нутгийн “Record” сонинд мэдээлснээр бол Португалын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Фернандо Гомеш, багийн ерөнхий дасгалжуулагч Фернандо Сантош нартай ярилцаад Польш болон Шотландын багийн эсрэг хийх тоглолтод оролцохгүй, тэр ч бүү хэл энэ оныг дуустал шигшээдээ зүтгэхгүй, түр амрахаар төлөвлөсөн гэнэ.

Өнгөрсөн бямба гаригт Германы “Der Spiegel” сэтгүүл 34 настай америк бүсгүй Кэйтрин Маяоргаг хүч хэрэглэсэн хэмээн мэдээлсэн юм. К.Роналду уг хэргийг нууц байлгахын тулд бүсгүйд 375 мянган ам.доллар өгсөн хэмээн тус сэтгүүлд бичсэн. Кэйтрин хэмээх бүсгүй 2009 онд Лас Вегас хотын зочид буудалд хүчиндүүлсэн хэмээн цагдаад гомдол гаргасан. Гэхдээ тухайн үед гэмт этгээдийн нэр олонд дэлгэгдээгүй. 2017 онд Германы сэтгүүл уг хүчингийн хэрэгт холбогдогч нь К.Роналду гэж зарласан удаатай.

Тэгвэл 33 настай хөлбөмбөгчин эр энэ талаар өөрийн цахим хуудсаар дамжуулан үгүйсгэсэн билээ.

К.Роналдугийн өнжих тоглолтууд

Аргентинийн хөлбөмбөгчин Лионель Месси энэ оныг дуустал шигшээдээ зүтгэхгүй гэдгээ мэдэгдсэн. Хэвлэлийн бага хуралд мэдээлснээр бол шигшээгийн дасгалжуулагч Фернандо Сантош К.Роналдуг шигшээгээ орхих болоогүй хэмээн зарласан юм.

К.Роналду өнгөрсөн сард мөн шигшээдээ тоглолгүй, амралт авсан. Түүний эзгүйд баг нь Италийг 1:0-ээр хожсон бол Хорваттай хийсэн нөхөрсөг тоглолтод 1:1-ээр эвийн гэрээ байгуулсан юм.

 

 

Гарет Саутгэйт гэрээгээ шинэчлэв + Английн шигшээ багийн бүрэлдэхүүн

Английн хөлбөмбөгийн холбооны тэргүүн Мартин Гленн шигшээ багийн талаар шинэ мэдээлэл хүргэлээ. “Гурван арслангууд” 48 настай шигшээ багийн ахлах дасгалжуулагч Гарет Саутгэйттэй 2020 он хүртэл байгуулсан гэрээгээ шинэчилж, 2022 оны ДАШТ хүртэл хамтарч ажиллахаар болов. Түүнчлэн туслах дасгалжуулагч Стив Холланд ч үүрэгт ажлаа дөрвөн жил үргэлжлүүлэхээр тохиролцжээ.

Г.Саутгэйт гэрээгээ шинэчилсэн талаар хэвлэлийн бага хуралд “Эх орныхоо төлөө зүтгэж, хоёр ч том тэмцээнд оролцох болсондоо баяртай байна. Энэ бол миний хувьд нэр төрийн хэрэг юм” гэж ярьжээ.

Английн шигшээгийн дасгалжуулагч Гарет Саутгэйт

Харин Мартин Гленн “Дасгалжуулагчийг бидэнтэй хамт удаан хугацаанд хамтрах болсонд баяртай байна. Түүний өнгөрсөн ДАШТ-д үзүүлсэн амжилт Английн шигшээ багт итгэл, найдвар авчирсан. Энэ амжилтаа дахин үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэж ярьсан юм.

Түүнчлэн Английн шигшээ багт дуудагдах 25 тоглогчийн нэрийг энэ үеэр зарлав. Шигшээ баг энэ сарын 12-15-нд Хорват болон Испанийн багтай өрсөлдөх аж.

Английн шигшээ багийн бүрэлдэхүүн


Хаалгач:

Маркус Беттинели (Фүлхэм), Жак Батланд (Сток Сити), Алекс МкКарти (Саутхэмптон), Жордан Пикфорд (Эвертон)

Хамгаалагч:

Трент Александер-Арнолд (Ливерпуль), Жое Гомез (Ливерпуль), Харри Магуир (Лестер Сити), Дэнни Рөүс (Тоттенхэм), Люк Шав (Манчестер Юнайтед), Жон Стонс (Манчестер Сити), Жэймс Тарковски (Барнли), Киеран Триппье (Тоттенхэм), Кайл Уолкер (Манчестер Юнайтед)

Хагас хамгаалагч:

Росс Барклэй (Челси), Натаниэл Чалоба (Уатфорд), Эрик Даер (Тоттенхэм), Жордан Хендерсон (Ливерпуль), Масон Маунт (Дерби Коунти), Харри Уинкс (Тоттенхэм)

Довтлогч:

Харри Кэйн (Тоттенхэм), Жэймс Мэддисон (Лестер Сити), Маркус Рашфорд (Манчестер Юнайтед), Жэйдон Санчо (Борусси Дортмунд), Рахем Стерлинг (Манчестер Сити), Дэнни Уэлбек (Арсенал)

Зуутын шинэ гишүүн Жерард Пике

Испанийн “Барселона” клубийн хамгаалагч Жерард Пике Аваргуудын лигт 100-гаас олон тоглолтод оролцсон 36 дахь тоглогч боллоо. Тэрбээр Английн “Тоттенхэм” клубийн эсрэг тоглолтод гараанд гарч, энэ үзүүлэлтэд хүрсэн юм. 2008 онд Каталаны багийг зорихоос өмнө Ж.Пике Английн “Манчестер Юнайтед” клубт Аваргуудын лигийн дөрвөн тоглолтод оролцсон бол “Барселона”-гийн өмсгөлтэй 96 тоглолтод оролцжээ.

Энэ хугацаанд Ж.Пике Аваргуудын лигт гурван удаа түрүүлж, 2014-15 оны Аваргуудын лигийн бэлгэдлийн шигшээ багт нэрлэгдсэн билээ.

Аваргуудын лигт 100+ гаас олон тоглолт хийсэн:

  • 169 – Икер Касильяс* (Реал Мадрид 150, Порту 19)
  • 154 – Криштиану Роналду* (Ман.Юнайтед 52, Реал Мадрид 101, Ювентус 1)
  • 151 – Шави Хернандес (Барселона)
  • 142 – Рауль Гонзалес (Реал Мадрид 130, Шальке 12)
  • 141 – Райан Гигз – (Манчестер Юнайтед)
Райан Гигз
  • 130 – Андрес Иньеста (Барселона)
  • 127 – Лионель Месси* (Барселона)
  • 125 – Кларенс Сийдорф (Аякс 11, Реал Мадрид 25, Ас Милан 89)
  • 124 – Пол Скоулз (Манчестер Юнайтед)
  • 120 – Златан Ибрагимович (Аякс 19, Ювентус 19, Интер Милан 22, Барселона 10, Ас Милан 16, Парис 33, Манчестер Юнайтед 1)
  • 120 – Роберто Карлос (Реал Мадрид 107, Фенербахчэ 13)
  • 119 – Шави Алонсо (Реал Сосьедад 8, Ливерпуль 39, Реал Мадрид 47, Бавари Мюнхен 25)
  • 117 – Жианлужи Буффон* (Парма 6, Ювентус 111)
  • 115 – Карлес Пуйоль (Барселона)
  • 115 – Серхио Рамос* (Реал Мадрид)
Серхио Рамос
  • 112 – Терри Анри (Монако 9, Барселона 26, Арсенал 77)
  • 112 – Филипп Лаам (Штутгарт 7, Бавари Мюнхен 105)
  • 111 – Петр Чех (Спарта Пара 12, Челси 94, Арсенал 5)
  • 109 – Паоло Малдини (Ас Милан)
  • 109 – Гари Невилл (Манчестер Юнайтед)
  • 109 – Жон Терри (Челси)
  • 108 – Дани Алвеш* (Севилья 8, Барселона 80, Ювентус 12, Парис 8)
  • 108 – Эшли Коул (Арсенал 45, Челси 60, Рома 3)
  • 108 – Патрик Евра (Монако 21, Манчестер Юнайтед 65, Ювентус 22)
  • 108 – Андреа Пирло (Интер Милан 5, Ас Милан 78, Ювентус 25)
  • 107 – Дэвид Бекхэм (Манчестер Юнайтед 77, Реал Мадрид 26, Ас Милан 2, Парис 2)
  • 107 – Арьян Роббен* (ПСВ Эйндховен 10, Челси 19, Реал Мадрид 11, Бавари Мюнхен 67)
Арьян Роббен
  • 106 –  Карим Бензема* (Лион 19, Реал Мадрид 87)
  • 106 – Виктор Валдес (Барселона)
  • 105 – Фрэнк Лампард (Челси 102, Манчестер Сити 3)
  • 104 – Цеск Фабрегас (Арсенал 55, Барселона 26, Челси 23)
  • 103 – Луиш Фигу (Барселона 24, Реал Мадрид 58, Интер Милан 21)
  • 103 – Оливер Канн (Бавари Мюнхен)
  • 101 – Томас Мюллер* (Бавари Мюнхен)
  • 100 – Жерард Пике* (Манчестер Юнайтед 4, Барселона 96)
  • 100 – Андрей Шевченко (Ас Милан 59, Челси 15, Динамо Киев 26)

 

Хет трикийн дээд үзүүлэлтүүд

Аваргуудын лигийн хоёрдугаар тойрогт Италийн “Ювентус” клубийн аргентин тоглогч Пауло Дибала болон “Рома”-гийн довтлогч Эдин Жеко, “ПСЖ”-гийн лидер Нэймар нар аваргуудын лигийн энэ улиралд хет трик буюу нэг тоглолтод гурван гоол оруулсан тоглогчид болсон билээ.

Аваргуудын лигт ийм тохиолдол тийм ч олон биш. Ийм тэмцээн зохион байгуулах болсон цагаас хойш тоглогчид 116 удаа хет трик гүйцэтгэсэн удаатай.

Ингээд хет триктэй холбоотой сонирхолтой баримтыг хөлбөмбөг сонирхогчдод хүргэе.


Тоглогч

Хамгийн олон хет трик гүйцэтгэсэн тоглогч:

  • 8 Лионель Месси (Барселона)
  • Криштиану Роналду (Реал Мадрид)
  • 3= Филиппо Инзаги (Ювентус 2, Ас Милан)
  • 3= Марио Гомез (Бавари Мюнхен)
  • 3= Луис Адриано (Шахтёр)

Нийт 83 тоглогч Аваргуудын лигт хет трик гүйцэтгэж байжээ. К.Роналду 18 сарын хугацаанд буюу 2015 оны арванхоёрдугаар сараас 2017 оны тавдугаар сар хүртэл бүх хет трикээ бүртгүүлсэн.

Нэг улиралд хамгийн олон хет трик гүйцэтгэсэн тоглогч:

  • Криштиану Роналду (2015/16)
  • 2= Криштиану Роналду (2016/17)
  • 2= Лионель Месси (2011/12, 2016/17)
  • 2= Луис Адриано (2014/15)
  • 2= Марио Гомез (2011/12)

Энэ улиралд хет трик гүйцэтгэсэн тоглогч:

  • Лионель Месси (Барселона 4:0 ПСВ Эйндховен)
  • Пауло Дибала (Ювентус 3:0 Янг Бойс)
  • Эдин Жеко (Рома 5:0 Плзен)
  • Нэймар (ПСЖ 6:1 Рэд Стар Белград)

Хамгийн хурдан хет трик:

Бафетимби Гомис
  • 8 минут: Бафетимби Гомис (Динамо Загреб 1:7 Лион, 07/12/2011)
  • 9 минут: Майк Невель (Блакбурн 4:1 Росенборг, 06/12/1995)
  • 11 минут: Криштиану Роналду (Реал Мадрид 8:0 Малмё, 08/12/2015)
  • 12 минут: Луис Адриано (БАТЕ Борисов 0:7 Шахтёр, 21/10/2014)
  • 14 минут: Нэймар (Барселона 6:1 Селтик, 11/12/2013)

Майк Невель богино хугацаанд төгс буюу баруун, зүүн хөлөөр цохиж, нэг гоолоо мөргөж хет трик толилуулсан тоглогч.

Хамгийн залуу:

  • Рауль Гонзалес, 18 нас, 114 хоног (Реал Мадрид 6:1 Ференцварош, 18/10/1995)

Хамгийн ахмад:

  • Клаудио Писарро, 34 нас, 34 хоног (Бавари Мюнхен 6:1 Лилль, 07/11/2012)

К.Писарро 2015 онд “Вердер Бремен”-ий тоглогч байхдаа Бундес лигт хамгийн ахмад насандаа хет трик гүйцэтгэсэн тоглогч болжээ.

Аваргуудын лигт анхны тоглолтод хет трик гүйцэтгэсэн тоглогчид:

Марко ван Бастен
  • Марко ван Бастен (АС Милан 4:0 Гётеборг, 25/11/1992)
  • Фаустино Асприлья (Ньюкастл Юнайтед 3:2 Барселона, 17/09/1997)
  • Якубу Айегбени (Маккаби Хаифа 3:0 Олимпиакос, 24/09/2002)
  • Уэйн Руни (Манчестер Юнайтед 6:2 Фенербахчэ, 28/09/2004)
  • Винченцо Яквинта (Удинезе 3:0 Панатинаикос, 14/09/2009)
  • Графите (Волфсбург 3:1 ЦСКА Москва, 15/09/2009)
  • Ясин Брахими (Порту 6:0 БАТЭ Борисов, 17/09/2014)

Марко ван Бастен Аваргуудын лигийн эхнийхээ тоглолтод дөрвөн гоол оруулжээ.

Нэгээс олон клубт байхдаа хет трик хийсэн тоглогчид:

  • Филиппо Инзаги (Ювентус 2, АС Милан)
  • Марко Симон (АС Милан, Монако)
  • Рой Макаая (Депортиво, Бавари Мюнхен)
  • Руд ван Нистелрой (ПСВ Эйндховен, Манчестер Юнайтед)
  • Андрей Шевченко (Динамо Киев, АС Милан)
  • Дидье Дрогба (Марсель, Челси)
  • Майкл Оуэн (Ливерпуль, Манчестер Юнайтед)
  • Самуэль Это’о (Барселона, Интер)
  • Роберт Левандовски (Борусси Дортмунд, Бавари Мюнхен)
  • Нэймар (Барселона, ПСЖ)

Нэг тоглолтод хамгийн их гоол оруулсан:

  • 5= Лионель Месси (Барселона 7:1 Леверкузен, 07/03/2012)
  • 5= Луис Адриано (БАТЭ 0:7 Шахтёр, 21/10/2014)
  • 4= Марко ван Бастен (АС Милан 4:0 Гётеборг, 25/11/1992)
  • 4= Симон Инзаги (Лацио 5:1 Марсель, 14/03/2000)
  • 4= Дадо Пршо (Монако 8:3 Депортиво, 05/11/2003)
  • 4= Рууд ван Нистелрой (Манчестер Юнайтед 4:1 Спарта, 03/11/2004)
  • 4= Андрей Шевченко (Фенербахчэ 0:4 АС Милан, 23/11/2005)
  • 4= Лионель Месси (Барселона 4:1 Арсенал, 06/04/2010)
  • 4= Бафетимби Гомис (Динамо Загреб 1:7 Лион, 07/12/2011)
  • 4= Роберт Левандовски (Борусси Дортмунд 4:1 Реал Мадрид, 24/04/2013)
  • 4= Златан Ибрагимович (Андерлейхт 0:5 ПСЖ, 23/10/2013)
  • 4= Криштиану Роналду (Реал Мадрид 8:0 Малмё, 08/12/2015)

К.Роналду ердөө 21 минутад “покер” буюу дөрвөн гоол оруулж байсан билээ. Харин Р.Левандовски дөрвөн гоолынхоо гурвыг нь долоон минутад амжуулсан түүхтэй.

Хет трик хийсэн хамгаалагч:

  • Левен Кюрзава (ПСЖ 5:0 Андерлейхт, 31/10/2017)

Хет трик хийж чадаагүй ч хамгийн олон гоол оруулсан:

  • 42 Томаш Мюллер (Бавари Мюнхен)
  • 32 Эдинсон Кавани (Наполи, ПСЖ)
  • 29= Патрик Клуивер (Аякс, Барселона, ПСВ Эйндховен)
  • 29= Арьян Роббен (ПСВ Эйндховен, Челси, Реал Мадрид, Бавари Мюнхен)
  • 29= Дэвид Трезеге (Монако, Ювентус)

Клуб

Хамгийн олон хет трик хийсэн баг:

  • 13 Барселона (6 тоглогч)
  • 11 Реал Мадрид (4)
  • Бавари Мюнхен (5)
  • 6= Арсенал (6)
  • 6= Манчестер Юнайтед (5)
  • 5= АС Милан (5)
  • 5= Ювентус (4)

Португалын “Бенфика” (96 тоглолт), Германы “Байер Леверкузен” -ий (95) нэг ч тоглогч хет трик хийж байгаагүй аж.

Эсрэг багтаа хамгийн олон хет трик алдсан баг:

  • Андерлейхт (Бельги)
  • Олимпиакос (Грек)
  • БАТЭ Борисов (Беларусь)

Италийн “Ювентус” (181 тоглолт), Английн “Челси” (156), Германы “Борусси Дортмунд” (107), Английн “Ливерпуль” (102) багууд эсрэг багийнхаа тоглогчдод хет трик хийх боломж олгоогүй гэнэ.


Тэмцээн

Хамгийн олон хет трик хийсэн улирал:

  • 2016/17 оны улирал
  • 8= 2013/14
  • 8= 2004/05
  • 8= 2002/03

Өмнө нь буюу 1999/2000 болон 2000/01 онд 157 тоглолт хийдэг байв. Харин өнөөгийн системээр буюу 2003/04 оноос хойш 125 тоглолт зохион байгуулах болжээ.

 Нэг тойрогт хамгийн олон хет трик хийсэн:

  • 3= 02-03/10/2018 (Пауло Дибала, Эдин Жеко, Нэймар)
  • 3= 08-09/12/2015 (Криштиану Роналду, Карим Бензема, Оливер Жигу)
  • 3= 25-26/11/2014 (Лионель Месси, Серхио Агуэро, Марио Манжукич)
  • 3= 22-23/11/2005 (Андрей Шевченко, Леван Кобиашвили, Адриано)

Нэг өдөр хийсэн хамгийн олон хет трик:

  • 23/11/2005 (Андрей Шевченко, Леван Кобиашвили, Адриано)

Хет трик хийсэн тоглогчдыг улсаар нь харьцуулвал:

Португалиас К.Роналдугаас гадна Руи Педро хет трик хийсэн аж
  • 14 Бразил (9 тоглогч)
  • 12 Аргентин (4)
  • 10 Франц (9)
  • Англи (7)
  • 8= Испани (7)
  • 8= Португал (2)

34 улсын тоглогчид Аваргуудын лигт хет трик толилуулсан. Харин одоогоор Бельги, Чех, Египет зэрэг улсаас хет трик хийсэн тоглогч тодроогүй аж.

Ялалт, хожигдол эсвэл тэнцээ:

  • 112 ялж
  • тэнцэж
  • хожигдсон

Хет трик хийсэн ч баг нь хожигдсон хоёр тохиолдол бол Бразилын Роналдо (Манчестер Юнайтед 4:3 Реал Мадрид, 2003) болон Уэйлсийн Гарет Бэйл (Тоттенхэм 3:4 Интер Милан, 2010) юм.

Хет трик хийсэн үе, шат:

  • 93 Хэсгийн шат
  • 12 Шөвгийн 16
  • Шөвгийн 8
  • Хагас шигшээ
  • Шигшээ

Нэймар хет трик хийж, А.Гриззман 8000 дахь гоолын эзэн болов

Аваргуудын лигийн хоёрдугаар тойргийн тоглолт өндөрлөв. Испанийн “Барселона”, Италийн “Интер” болон “Атлетико Мадрид”, “Борусси Дортмунд” багууд зургаан оноотой болж, хэсгээ итгэл төгс тэргүүлж явна.


Хэсэг А

Атлетико Мадрид 3:1 Клуб Брюгге

Испанийн клубт зүтгэдэг франц довтлогч Антоун Гриззман Аваргуудын лигийн 8000 дахь гоолын эзэн боллоо. Тэрбээр 28 дахь минутад гоолын салхийг хагалсан ч эсрэг багийн нигерь тоглогч Арно Груневелд эхний хагаст тоог тэнцүүлсэн. Гэхдээ хоёрдугаар үед А.Гриззман, Кокэ нар тооны харьцааг холдуулж, “Атлетико Мадрид” хоёр тоглолтоос зургаан оноотой боллоо.

Борусси Дортмунд 3:0 Монако

“Атлетико Мадрид”-ын адил Германы “Борусси Дортмунд” хэсэгтээ хоёр тоглоод зургаан оноотой боллоо. Хоёрдугаар үед сэлгээнээс талбайд гарсан дани хөлбөмбөгчин Якоб Бруун-Ларсен эхний гоолыг оруулж, испани довтлогч Пако Алькасер, багийн ахлагч Марко Ройс нар тооны зөрүүг холдуулжээ.


Хэсэг Б

Тоттенхэм 2:4 Барселона

Бразил хагас хамгаалагч Филиппе Коутиньо хоёр дахь, хорват эр Иван Ракитич 28 дахь минутад гоол оруулж, эхний хагаст Каталаны баг илүүрхсэн. Хоёрдугаар үед талбай дээрээ тоглож буйгаа “ухаарсан” Хойд Лондоны клубийн ахлагч Харри Кэйн тооны зөрүүг ойртуулсан ч Лионель Месси тэдэнд боломж олгосонгүй. Хоёр багаас аргентин эрчүүд төгсгөлийн гоол оруулж, Л.Мессигийн Аваргуудын лигт оруулсан гоолын тоо 105-д хүрлээ.

ПСВ Эйндховен 1:2 Интер Милан

Талбайн эзэн багаас Пабло Росарио эхний гоолыг оруулсан ч Рада Наингголан, Мауро Икарди нар багаа ялалтад хөтлөв. Ингэснээр Италийн “Интер Милан” клуб зургаан оноотой, Барсагийн хамт хэсгээ тэргүүлж байна.


Хэсэг С

ПСЖ 6:1 Рэд Стар Белград

Францын аваргууд эхний тоглолтод хожигдсон уураа Сербийн багт гаргалаа. Бразил довтлогч Нэймар Аваргуудын лигийн энэ улиралд хет трик толилуулсан дөрөв дэх тоглогч боллоо. Түүнчлэн Аваргуудын лигт нэгээс олон удаа хет трик хийсэн гурав дахь бразил тоглогч болсон юм. Түүнээс өмнө Луис Адриано, Адриано нар ийм үзүүлэлт харуулж байв. Үүгээр ч зогсохгүй, Аваргуудын лигт 30 дахь гоолоо оруулж, Какагийн амжилттай зэрэгцлээ.

Наполи 1:0 Ливерпуль

Италийн “Наполи” клуб 90 дэх минутад Лоренцо Инсиньегийн оруулсан гоолын ачаар хоёр тоглолтоос дөрвөн оноотой болж, хэсгээ тэргүүлж эхэллээ.


Хэсэг Д

Локомотив Москва 0:1 Шальке

Цаг агаарын хүнд хэцүү нөхцөлд өрнөсөн уг тоглолт америк эр Уэстон Маккеннигийн мөргөж оруулсан ганц гоолоор өндөрлөв. Оросын клуб хоёр дахь ялагдлаа хүлээсэн бол “Шальке” 4 оноотой боллоо.

Порто 1:0 Галатасарай

Моусса Марегагийн 49 дэх минутад мөргөж оруулсан гоолын ачаар “Порто” ялалт байгуулав. Хашир хаалгач Икер Касильяас, хамгаалагч Фернандо Муслерагийн чадварлаг тоглолтын ачаар Португалын клуб хаалгандаа гоол алдаагүй юм.

 

К.Роналдугүй ч “Ювентус” ялж, “Реал Мадрид” хожигдов

Аваргуудын лигийн хэсгийн шатны хоёр дахь тоглолтууд өнөөдөр эхэллээ. Өнөөдөр нийт дөрвөн хэсгийн найман тоглолт явагдсан юм. Таамаг ёсоор К.Роналдугүй ч “Ювентус”, “Манчестер Сити” зэрэг том багууд ялалт байгуулсан ч “Реал Мадрид” ялагдаж, “Бавари Мюнхен”, “Манчестер Юнайтед” тэнцсэн үдэш байлаа.


Хэсэг Е

Хөлбөмбөг

Бавари Мюнхен 1:1 Аякс

Арьян Роббений хөндлөн дамжуулалтаар Матс Хуммельс тоглолтын дөрөв дэх минутад мөргөн, гоол оруулж, баг нь оноогоор тэргүүлсэн ч марокко гаралтай ч нидерланд тоглогч Нуссаир Мазрауи 22 дахь минутад тэнцээний гоол оруулж, хоёр баг оноо хуваалаа. Германы аваргууд талбай дээрээ өрсөлдөгчөө хожиж чадаагүй юм.

АЕК Афинс 2:3 Бенфика

Харис Сеферович, Алехандро Гримальдо нарын эрт оруулсан гоолын ачаар “Бенфика” хожиж эхэлсэн ч Виктор Клонаридис хоёрдугаар хагаст 10 минутын зайтай хоёр гоолоор хариу барьж, тооны харьцааг 2:2-оор тэнцүүлсэн. Эхний үед “Бенфика”-гийн Рубен Диас хоёр шар хуудас авч, талбайг орхисон нь тоглолтын хэмнэлд нөлөөлсөн ч үр дүн нь ижилхэн байлаа. 62 дахь минутад сэлгээнээс талбайд гарсан Алфа Семедо гурав дахь гоолыг оруулснаар Португалын баг өрсөлдөгчөө талбайд нь ялсан аж.


Хэсэг F

Хоффенхэйм 1:2 Манчестер Сити

Алжир гаралтай франц тоглогч Исхак Бельфодиль ердөө 44 секундэд “Манчестер Сити”-гийн хаалгыг гоолоор мялааж, хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан ч төгсгөл нь тэдний хүслээр болсонгүй. Серхио Агуэро тооны харьцааг тэнцүүлж, Давид Сильва тоглолтын үндсэн цаг дуусахаас гурван минутын өмнө хожлын гоол оруулсан юм.

Лион 2:2 Шахтёр Донецк

Бразил довтлогч Жуниор Мораесийн хоёр гоолын ачаар Украины клуб эсрэг багийн талбайгаас гурван оноотой буцах тун дөхсөн ч Моусса Дэмбэлэ, Лео Дубоис нарын гоолын ачаар хоёр баг эвийн гэрээ байгуулав.


Хэсэг G

ЦСКА Москва 1:0 Реал Мадрид

Английн “Эвертон”-оос зээлээр Орост очсон хорват довтлогч Никола Влашичийн хоёр дахь минутад хийсэн цор ганц гоолын ачаар “ЦСКА Москва” хүчирхэг “Реал Мадрид”-ыг талбай дээрээ буулган авлаа. Тоглолтын 95 дахь минутад багийн ахлагч Игорь Акинфеев улаан хуудас авч, талбайг чөлөөлжээ.

Рома 5:0 Виктория Пльзень

Эдин Жеко хет трик гүйцэтгэж, турк тоглогч Чингиз Ундер, Жастин Клюйверт нар тус бүр нэг гоол оруулснаар Италийн “Рома” Чехийн аваргуудад хөлбөмбөгийн хичээл заалаа.


Хэсэг H

Ювентус 3:0 Янг Бойс

К.Роналду улаан хуудасны торгуулийн улмаас энэ тоглолтыг өнжсөн ч түүний эзгүйд Пауло Дибала хет трик гүйцэтгэснээр баг нь хоёр дахь ялалтаа авлаа. Швейцарийн аваргуудаас Мохамед Али Камара улаан хуудас авч, 78 дахь минутаас хүн дутуу үлдсэн.

Манчестер Юнайтед 0:0 Валенсиа

Хоёр багт гоол оруулах боломж их гарсан ч ашиглаж чадаагүй. Ялангуяа М.Рашфорд тоглолтын төгсгөлд хөндлөвч оносон нь Улаан чөтгөрүүдийн хөгжөөн дэмжигчдийг гонсойлгов.

 

 

Английн Премьер лигт хамгийн залуудаа тоглосон тоглогчид

Өнгөрсөн долоо хоногт Английн “Фүлхэм” клуб “Миллуолл”-ыг 3:1-ээр буулган авахад сэлгээнээс талбайд орж ирсэн Харвэй Эллиот олны анхаарлыг татсан юм. Учир нь энэ хүү 15 нас, 174 хоногтойдоо насанд хүрэгчдийн багт гараагаа эхэлж, тус клубийн түүхэнд шинэ рекорд тогтоосон юм. Ингээд Премьер лигийн 20 багийн түүхэнд хамгийн залуудаа насанд хүрэгчдийн багт тоглож байсан 20 тоглогчийг танилцуулья.

1. AFC Борнмут – Жайден Стоклей

Довтлогч Ж.Стоклей 16 насандаа Премьер лигийн хоёрдугаар дивизионд анхны тоглолтоо хийж байв.

Довтлогч Жайден Стоклейг 2009 оны аравдугаар сарын 2-нд “Честерфилд”-ийн эсрэг “Борнмут” талбайд гаргаж байв. Энэ үед дөнгөж 16 настай байсан Ж.Стоклей багийнхаа найдаж байсан ирээдүйн од болж чадаагүй. Өдгөө 25 настай англи довтлогч хоёрдугаар дивизионы “Эксетер Сити” клубт зүтгэж буй.

2. Арсенал – Цеск Фабрегас

Ц.Фабрегас

Ц.Фабрегас 2003 оны аравдугаар сард 16 нас, 177 хоногтой байхдаа Лигийн цомын гуравдугаар тойрогт “Ротерам Юнайтед” клубийн эсрэг анхны тоглолтоо хийсэн түүхтэй. Хэдийгээр Английн клубт богино хугацааг өнгөрүүлсэн ч дэмжигчдийн хайртай тоглогч болсон Ц.Фабрегас Испанийн “Барселона” клуб руу явсан. Харин одоо “Челси”-д зүтгэдэг.

3. Брайтон & Хоув Албион – Жэйк Форстер Каскей

2010 оны тавдугаар сард 16 нас, 13 хоногтой Форстер-Каскей хэмээх хүү “Брайтон” клубт анхны тоглолтоо хийсэн. Өдгөө 24 настай идэр залуу болсон хөлбөмбөгчин түүнээс хойш дөрвөн удаа өөр баг руу зээлээр явж, эцэст нь өнөгрсөн оноос “Чарлтон Атлетик” клубийн дундын шугамд тоглох болжээ.

4. Барнли – Камерон Ховесон

Довтлох чиглэлийн хагас хамгаалагч К.Ховесон 2012 оны дөрөвдүгээр сард 17 нас, гурван сар, 12 хоногтойдоо “Бирмингэм”-ийн эсрэг талбайд гарсан билээ. Шинэ Зеландын иргэншилтэй хөлбөмбөгчин эр өдгөө нутгийнхаа лигт данстай юм.

Кардифф Сити – Аарон Рамсэй 

Уэйлс хүү Аарон Рамсэй нутгийнхаа “Кардифф Сити”-д 2007 оны дөрөвдүгээр сард 16 нас, 123 хоногтой байхдаа талбайд гарсан удаатай. Үүнээс хойш нэг жилийн дараа “Арсенал”-д очсон А.Рамсэй өдгөө хуучин клубтээ зээлээр тоглож байна.

 6. Челси – Майкл Вудс

2007 оны нэгдүгээр сард Холбооны цомын тоглолтод “Челси”-гээс 16 нас, 9 сартай Майкл Вудс талбайд гарсан билээ. Өдгөө 28 настай энэ тоглогч “Хартлфүүл Юнайтед” багт данстай.

7. Кристал Палас – Жон Босток

Дөнгөж 15 нас, 287 хоногтой “бацаан” 2007 оны аравдугаар сард “Уатфорд”-ын эсрэг талбайд гарсан юм. Дараа жил нь энэ хүүг “Тоттенхэм” худалдаж авсан билээ. Одоо 26 настай Жон Английн лигт дорвитой амжилт үзүүлээгүй ч Бельги болон Францын лигт гялалзаж чадсан.

8. Эвертон – Жозе Бакстер

2008 оны наймдугаар сард “Эвертон” клуб 16 нас 191 хоногтой Ж.Бакстерт итгэл хүлээлгэв. Харамсалтай нь, удаан хугацаанд хөгжөөгүй энэ залууг 2012 онд “Олдхэм Атлетик” клуб руу зарсан юм. Одоо 26 настай Ж.Бакстер “Олдхэм Атлетик” клубийн салшгүй нэгэн хэсэг болсон.

9. Фүлхэм – Харвэй Эллиотт

“Фүлхэм” клуб Карабао цомын тэмцээнд учраа таарсан “Миллуолл”-ыг 3:1-ээр хожсон тоглолтын 81 дэх минутад 15 нас, 174 хоногтой Харвэй Эллиотыг талбайд гаргалаа.

10. Хаддерсфилд Тоун – Петер Харт

1974 оны гуравдугаар сард “Хаддерсфилд” клуб 16 нас, 229 хоногтой Петер Хартыг талбайд гаргаж, хамгийн залуу тоглогчоор бүртгүүлсэн түүхтэй. Хамгаалагч эр зургаан жил энэ багтаа зүтгээд “Уолсолл” клубт 10 жил тоглож, тэтгэвэртээ гарсан аж.

11. Лестер Сити – Эшли Чамбэрс

“Лестер Сити”-гийн хамгийн залуу тоглогч нь 15 нас, 203 хоногтой талбайд гарсан довтлогч Э.Чамбэрс. Тэрбээр 2005 оны есдүгээр сард анхны тоглолтоо хийж байв. Үүнээс хойш зургаан жил энэ багт данстай байхдаа гурван удаа зээлээр явж, 2011 оноос “Ёорк Сити”-д очсон аж.

Өдгөө 28 настай англи эр “Киддерминстер Харриерс” хэмээх жижигхэн багт данстай.

12. Ливерпуль – Жэром Синклайр 

Ж.Синклайр 2012 оны есдүгээр сард 16 нас, зургаан хоногтойдоо “Ливерпуль”-ийн өмсгөлтэй талбайд гарсан юм. Түүнийг тэр даруйд хэвлэлээр Английн шинэ од хэмээн нэрлэсэн ч Улаануудын бүрэлдэхүүнд хоёр тоглолтод оролцоод дахин талбайд гараагүй. Дөрвөн жилийн хугацаанд ердөө гурван тоглолтод оролцсон залууг 2016 онд “Уатфорд” руу явуулж, өдгөө “Сандерланд” клубт зээлээр тоглож байна.

  13. Манчестер Сити – Карим Рекик

Хамгаалагч Карим Рекик 16 нас, 9 сартай 2011 онд “Манчестер Сити”-гийн төлөө анхны тоглолтоо хийж, рекорд тогтоосон. Нидерланд залуу Английн лигт бүтэлгүйтээд Францын “Марсель” руу явжээ. Тэнд хоёр жил тоглосон 23 настай хамгаалагч өдгөө “Херта Берлин”-д данстай юм.

14. Манчестер Юнайтед – Анхель Гомес

Довтлох чиглэлийн хагас хамгаалагч Анхель Гомес 2017 оны тавдугаар сард 16 нас 8 сартай талбайд гарч, Улаан чөтгөрүүдийн бүрэлдэхүүнд талбайд гарсан хамгийн залуу тоглогч болсон. Тэр одоо ч “Манчестер Юнайтед” клубт данстай ч дахин талбайд гараагүй байна.

15. Ньюкастл Юнайтед – Харис Вукич 

Довтлогч Харис Вукич 2009 онд 17 нас, тав хоногтой талбайд гарч, клубийнхээ хамгийн залуудаа талбайд гарсан тоглогч болов. Х.Вукич 2017 он хүртэл багтаа зүтгэсэн ч өнгөрсөн жилээс Нидерландын “ФС Твент” клубт зүтгэх болжээ.

16. Саутхэмптон – Люк Шав

Өдгөө “Манчестер Юнайтед” багт зүтгэж буй Л.Шав 2012 оны арваннэгдүгээр сард 17 нас, 116 хоногтойдоо “Саутхэмптон”-ы төлөө талбайд гарч, мэргэжлийн хөлбөмбөгчний замналаа эхэлсэн юм. Тэрбээр 2014 оноос “Манчестер Юнайтед” клубт зүтгэж буй.

17. Тоттенхэм – Жон Босток

Энэ жагсаалтад хоёр удаа багтсан цор ганц тоглогч бол Жон Босток. 2008 онд Хойд Лондоны “Тоттенхэм” клубт очсон Жон 16 нас, 9 сартай талбайд гарч, “Тоттенхэм” клубт мөн хамгийн залуудаа тоглосон билээ.

18. Уатфорд – Киерон Форбес

Төвийн хагас хамгаалагч К.Форбес 2007 онд 16 нас, 11 сартайдаа анхны тоглолтод оролцож байлаа. Гэхдээ “Уатфорд” дахь түүний замнал удаан үргэлжлээгүй юм. Дараа жил нь өөр багт очиж, өдгөө “Фарнборо” клубт данстай аж.

19. Уэйст Хэм Юнайтед – Рийс Оксфорд

Рийс Оксфорд 2015 оны долдугаар сард 16 нас 6 сартай талбайд гарч байв.

20. Волверхамптон – Жимми Муллен

Жимми Муллен бол тус клубийн бахархал болсон домогт тоглогч. Тэрбээр 1939 оны хоёрдугаар сард 16 нас, 43 хоногтойдоо талбайд гарч, үүнээс хойш 23 жил нэг клубтээ үнэнч зүтгэсэн нэгэн. Ж.Муллен Английн шигшээд 1947-1954 оны хооронд 12 удаа тоглож, зургаан гоол оруулж байжээ.

 

Криштиану Роналду Германы сэтгүүлийг шүүхэд өгнө

Германы “Der Spiegel” сэтгүүл нэрт хөлбөмбөгчин Криштиану Роналдуг америк бүсгүй Кэйтрин Маяоргаг хүчиндсэн, үүнийгээ нуухын тулд хохирогч бүсгүйд мөнгө өгч, өгсөн гэх мэдээлэл цацаж, багагүй дуулиан тарьсан билээ. Энэ хэрэг 2009 онд Лас Вегасын зочид буудалд болсон гэж тэд мэдээлсэн юм.

Харин К.Роналду өөрийн 142 сая дагагчтай инстаграм хуудсаараа дамжуулан энэ бүхэн худал мэдээлэл гэж няцаагаад сэтгүүлчид миний нэрийг ашиглах явдал их байдаг. Энэ бол тэдний ажил, үүнд санаа зовохгүй байна гэх мэтээр тайлбар өгчээ.

Гэхдээ нэрт хөлбөмбөгчний хуулийн баг Герман сэтгүүлийг зүгээр өнгөрүүлэхгүй гэнэ. Тэд хэрээс хэтэрсэн энэ үйлдэлд гомдол мэдүүлж, шүүхэд хандахаар төлөвлөж байгаагаа зарлажээ.

Сэтгүүлд бичсэнээр бол уг хэрэг 2009 оны зургадугаар сард Испанийн “Реал Мадрид” клуб АНУ-д аялан тоглолт хийх үеэр болсон бололтой. Лас Вегасын нэгэн зочид буудалд тоглогчид наргисан бөгөөд тэр үдэш К.Роналду хохирогч гэх бүсгүйтэй нэг өрөөнд орсон гэнэ. Энэ үеэр бүсгүйд хүч хэрэглэж, үйл явдал болоод өнгөрсний дараа дуугүй байхаар тохиролцож, 375 мянган “ногоон” өгсөн гэнэ.

Харин К.Роналду тэр бүсгүйтэй холбоотой гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч энэ бол тохиролцсон харилцаа байсан гэж тайлбарласан бололтой. Хохирогч бүсгүй тухайн үед цагдаад хандаж, гэмтлийн зэргээ тогтоолгосон ч дараа нь олон нийтэд дэлгэхээс ичиж, тохиролцохоор шийдсэн гэж тайлбарласан байна. Америк бүсгүй гомдлоо дахин сэргээж, Невадагийн шүүхэд гомдол гаргасан талаар Германы сэтгүүл онцолжээ.

Игорь Акинфеев дахин шигшээдээ зүтгэхгүй

ОХУ-ын шигшээ багийн нэгдүгээр хаалгач Игорь Акинфеев 14 жил зүтгэсэн шигшээ багаа орхихоор шийджээ. Тэрбээр Оросын “ЦСКА Москва” багтаа үргэлжлүүлэн зүтгэх боловч эх шигшээгийнхээ дуудлагыг дахин хүлээж авахгүй гэнэ.

Өдгөө 32 настай Игорь шигшээдээ 14 жилийн хугацаанд 111 тоглолтод оролцсон. Энэ үзүүлэлтээр тэр Сергей Игнашевич, Олег Блохин нарын дараа буюу гуравдугаарт жагсдаг юм.

“Бүх түүх эхэлсэн шигээ бас дуусдаг жамтай. Миний шигшээ багтаа эхлүүлсэн түүх үүгээр дуусч байна. Эх орныхоо төлөө зүтгэж, ДАШТ-д оролцсон минь нэр төрийн хэрэг байлаа” гэж Игорь онцолсон аж.

И.Акинфеев шигшээдээ 2004 оноос буюу 18 настайгаасаа эхэлж зүтгэсэн билээ. Хэдийгээр хайртай багаа орхисон ч түүний хөлбөмбөгийн замнал дуусах болоогүй. Тэрбээр “ЦСКА Москва” багтайгаа 2022 он хүртэл гэрээтэй бөгөөд энэ үед 36 нас хүрэх юм.

ОХУ-ын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Станислав Черчесов өнгөрсөн даваа гаригт Швед болон Туркийн эсрэг хийх тоглолтод “Локомотив Москва”-гийн хаалгач бразил гаралтай Гильерме Маринато, “Зенит”-ийн Андрей Лунёв, “Динамо”-гийн Антон Шунин нарыг дуудсан юм. Харин И.Акинфеевийн оронд ахлагчийн үүргийг довтлогч Артем Зюба гүйцэтгэх аж.

К.Роналду болон Л.Мессигийн эвдэж чадаагүй рекордууд

Португалын Криштиану Роналду, Аргентинийн Лионель Месси хоёрыг энэ цаг үеийн шилдэг хөлбөмбөгчин гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрнө. Аваргуудын лигт тэдний тогтоосон дээд амжилт нэгээр тогтохгүй олон бий. Тэднийг их спортоо орхих үед доор дурдах олон дээд амжилтыг өөрсдийнхөө нэр дээр бичүүлж, алдарын оргилд гарснаа батлах боломж бас байгаа. Одоогоор тэдний хүрч чадаагүй рекорд амжилтыг сонирхуулья.


Домогт Алфредо Ди Стефано

Шигшээ тоглолтод оруулсан гоол

  • Шигшээ тоглолтод хамгийн гоол оруулсан: 7 – Алфредо Ди Стефано, Ференц Пушкаш (хоёул Реал Мадрид)
  • Хамгийн олон удаа шигшээд дараалан гоол оруулсан: 5 – Алфредо Ди Стефано (Реал Мадрид, 1956, 1957, 1958, 1959, 1960)
  • Нэг удаагийн шигшээ тоглолтод олон гоол оруулсан: 4 – Ференц Пушкаш (Реал Мадрид, 1960)

Л.Месси шигшээ тоглолтод хоёр гоол (2009 болон 2011) оруулсан бол К.Роналду дөрвийг (2008, 2014 онд тус бүр нэг, 2017 онд хоёр) шигтгэсэн ч “Реал”-ийн домгуудыг гүйцэхэд гурван гоол дутуу хэвээр байгаа аж. Португал довтлогч зургаан удаа шигшээд оролцсон нь Алфредо Ди Стефаногоос нэг, энэ үзүүлэлтээр рекорд эзэмшдэг Франческо Хенто (Реал Мадрид), Паоло Малдини (АС Милан) нарыг гүйцэхэд дахин хоёр удаа финалдах шаардлагатай.


37 настай Икер Касельес одоо ч тоглож буй

UEFA-д хамгийн олон тоглолтод оролцсон

  • Хамгийн олон удаа Аваргуудын лиг/Европа лигт тоглосон: 172 – Икер Касильес
  • UEFA-гаас зохион байгуулсан клубийн түвшний тоглолтод оролцсон тоглогч: 179 – Икер Касильес

К.Роналду (123) болон Л.Месси (106) Европын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулсан клубийн тэмцээнд хамгийн олон гоол оруулсан тоглогчид боловч нийт тоглолтод оролцсон тоогоор И.Касильесийг гүйцэхгүй. Одоогоор аргентин довтлогч 130 тоглолтод оролцсон бөгөөд энэ үзүүлэлтээр 35 дугаарт жагсана. Харин түүнээс хоёр жил, 139 хоногоор ах К.Роналду 162 тоглолтод оролцсон үзүүлэлтээр зургадугаарт бичигдэж байна. Одоогоор “Порту”-д зүтгэж буй испани хаалгачийг К.Роналду энэ жилдээ гүйцэхэд хэцүү. Гэхдээ хаалгачийг оролцуулахгүйгээр хамгийн олон тоглолтод оролцсон “АС Милан”-ы Паоло Малдинигийн рекордыг (174) давтахад 12 тоглолт дутуу байгаа аж.


З.Ибрагимович Аваргуудын лигт зургаан өөр клубийн нэр дээр гоол оруулсан

Бусад рекордууд

  • Аваргуудын лигийн цомыг хоёроос олон клубт байхдаа авсан тоглогч: 3 – Кларенс Сийдорф (Аякс 1995, Реал Мадрид 1998, АС Милан 2003, 2007)
  • Аваргуудын лигт хамгийн олон клубийн өмнөөс гоол оруулсан тоглогч: 6 – Златан Ибрагимович (Аякс, Ювентус, Интер, Барселона, Милан, ПСЖ)

Хэрвээ К.Роналду “Ювентус”-ын хамт түрүүлж чадвал К.Сийдорфын рекордтой тэнцэх боломжтой. Тэрбээр “Манчестер Юнайтед”-д байхдаа 2008 онд, “Реал Мадрид”-ын бүрэлдэхүүнд 2014, 2017 оны шигшээд тус бүр гоол оруулж, Аваргуудын лигийн цом авсан билээ.

Харин З.Ибрагимовичийн рекордыг эвдэхийн тулд К.Роналду дахин гурван өөр багт нэгдэх шаардлагатай.


Франческо Тотти

Хамгийн ахмад насандаа гоол оруулсан

  • Аваргуудын лигийн шигшээ: Паоло Малдини (36 нас 333 хоног) – Милан V Ливерпуль (25/05/2005)
  • Аваргуудын лигийн хэсгийн шат болон хасагдах шат: Францеско Тотти (38 нас 59 хоног) – ЦСКА Москва V Рома (25/11/2014)
  • Европын цом: Манфред Бургсмюллер (38 нас 293 хоног) – Вердер Бремен V Динамо Берлин (11/10/1988)

П.Малдинигийн рекордыг шинэчлэхийн тулд К.Роналду 2021/22 оны Аваргуудын лигийн шигшээд өрсөлдөх хэрэгтэй. Харин Л.Мессигийн хувьд шигшээ тоглолт тавдугаар сарын 23-наас өмнө зохион байгуулагдвал  2023/24 онд л боломж гарна.

Хэсгийн шатанд гоолдсон рекордыг шинэчлэхэд К.Роналду 2023 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хойш, Л.Месси 2025 оны наймдугаар сарын 22-ноос хойш боломж гарна.


Хамгийн хурдан гоол

  • Аваргуудын лиг: Рой Макаай (10.12 секунд) – Бавари Мюнхен V Реал Мадрид (07/03/2007)
  • Аваргуудын лигийн шигшээ: Паоло Малдини (53 секунд) – Милан V Ливерпуль (25/05/2005)

К.Роналдугийн хамгийн хурдан гоол 2013 онд “Ювентус”-ын эсрэг дөрөв дэх минут, Л.Мессигийн богино хугацаанд оруулсан гоол “Селтик”-ийн эсрэг 2016 онд гурван минутад оруулсан гэж тэмдэглэгджээ. Аваргуудын лигийн шигшээд Л.Мессигийн оруулсан хоёр гоол хоёул хоёрдугаар хагасаас, К.Роналдугийн хурдан гоол нь мөн “Ювентус”-ын эсрэг 20 дахь минутад орж байв.


Хэт Трик

  • Аваргуудын лигт хамгийн хурдан хугацаанд хэт трик хийсэн тоглогч: Бафетимби Гомис (8 минут) – Динамо Загреб V Олимпик Лион, 07/12/2011

К.Роналду, Л.Месси хоёул хамгийн олон хэт трик хийсэн тоглогчид. Гэхдээ Б.Гомисын найман минутад гурван гоол оруулсан үзүүлэлтийг давж чадаагүй. Аргентин довтлогчийн хамгийн богино хугацаанд гүйцэтгэсэн хэт трик 22 минут үргэлжилсэн бол К.Роналду 12 минутад амжуулсан юм.


Л.Месси Рауль Гонзалесийн рекордыг эвдэхэд ойрхон иржээ

Хамгийн урт үргэлжилсэн цуврал

  • Аваргуудын лигийн хамгийн олон улиралд гоол оруулсан: Райан Гигз (16)

Л.Месси 14 улирал дараалан гоол оруулсан амжилтаараа Рауль Гонзалестай тэнцсэн. Харин К.Роналду 13 улирал дараалан гоолдсон. Харин Р.Гигзийн амжилтыг эвдэхийн тулд португал довтлогч 40 нас хүртлээ хөлбөмбөгөө үргэлжлүүлэх шаардлагатай бол Л.Месси 2020/21 онд тэнцэж чадах юм.


 

Герман улс зохион байгуулах боллоо

Европын хөлбөмбөгийн холбооны удирдах зөвлөлийн санал асуулгаар 2024 оны Европ тивийн АШТ-ийг Германд зохион байгуулахаар шийдвэрлэв.

Ийнхүү 1988 онд Баруун Герман улс тивийнхээ аваргыг нутаг дээрээ зохион байгуулснаас хойш 36 жилийн дараа энэ том тэмцээнийг дахин хүлээн авахаар болсон юм.

Тэдэнтэй санал асуулгаар Турк улс өрсөлдсөн бөгөөд тамирчдын аюулгүй байдлыг хангаж чадахгүй хэмээн гишүүд үзсэн бололтой.

Туркчууд 2008, 2012, 2016 оны Еврог, 2020 оны зуны олимпийн сунгаанд өрсөлдөөд ялагдсан түүхтэй.

Сонирхуулахад, 2020 оны Европын АШТ-ийг буурал тивийн 12 өөр улс цуг зохион байгуулна. Харин 2024 онд буцаад нэг улсад зохиогдох аж.

Тус тэмцээнд 24 улс оролцох бөгөөд 2024 оны зургадугаар сараас долдугаар сарын хооронд 51 тоглолт болох юм.

 

К.Роналду нэг тоглолт өнжинө

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Криштиану Роналду Италийн “Ювентус” клубт Аваргуудын лигийн эхний тоглолтоо Испанийн “Валенсиа” багийн эсрэг хийсэн тоглолтод өрсөлдөгч багийн тоглогчийн толгойд хүрсэн хэргээр улаан хуудас авч, талбайг чөлөөлсөн билээ. Тэгвэл холбооны хяналтийн зөвлөл түүнийг нэг тоглолт өнжих “ял” оноожээ. Ингэснээр ирэх аравдугаар сарын 2-нд Швейцарийн “Янг Бойс” багтай хийх тоглолтод оролцохгүй ч Английн “Манчестер Юнайтед”-ийн эсрэг тулаанд португал довтлогч талбайд гарах боломжтой боллоо.

Өдгөө 33 настай К.Роналду Аваргуудын лигт анх удаа улаан хуудас авсан юм.

Аваргуудын лигт Английн Премьер лигээс ялгаатай нь улаан хуудас авсан тоглогч шууд гурван тоглолтоор хөөгдөхгүй. Улаан хуудас авсан үйлдэл бүрийг дараа нь хянаж үзээд тохирох шийтгэлийг оноодог дүрэмтэй.